Физикийн аливаа ойлголт хөгжин нарийсч хувьсаж байдгийг үзүүлэх нь ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэхэд маш чухал .
Ж нь сонгодог физикт массыг инерцит чанарын хэмжүүр, таталцалын хэмжүүр, үл өөрчлөгдөх, нэгэн төрлийн бөөмсийн тоо хэмжээ мэтээр авч үздэг байсан. Гэвч орчин үеийн ШУ сонгодог амомлиг сургаалын явцуу болохыг харуулаад аливаа материаллаг объектийн агуулга шавхагдашгүй бөгөөд тухайн үед мэдэгдэж байгаа бүтцийг хувирашгүй гэж үзэж болохгүйг нээн илрүүлсэн. Гэтэл зарим ном сурахад одоо ч гэсэн масс бол материйн тoo хэмжээ гэсэн томъёолол нь материйн тухай ойлголтыг түүний нэг шинж чанараар солиход хүргэх тул арга зүйн хувьд алдаатай юм. Иймд ертөнцийг ойлгох жинхэнэ ШУ-ны ойлголтын үндэс нь масс бол чанарын үзүүлэлт, их материйн инерцит чанар ба таталцалын хэмжүүр гэж үзэх нь зүйтэй.
Харьцангуйн онол ба цөмийн физикийн үндсийг судлах явцад массын тухай ойлголт өргөждөг. Энд масс нь нийт энергийн хэмжүүр , эгэл бөөмсийн бүрэлдэхүүн хэсгүүдийн холбоосын үзүүлэлт болдог.
6. Харилцан үйлчлэл, хүчний тухай ойлголт Физикийн хичээлийн бүтцэд ба ертөнцийг үзэх ШУ-ны ойлголтод харилцан үйлчлэл ба түүнтэй холбоотой хүчний тухай ойлголт ихээхэн ач холбогдолтой. Ф.Энгельс харилцан үйлчлэлийг аливаа юмсын эцсийн жинхэнэ шалтгаан хэмээн үзэж одоогийн байгалийн ухааны үүднээс хөдөлж буй материйг бүхэлд нь авч үзэх үед юуны түрүүн бид харилцан үйлчилэлтэй тулгарах болно.
Бид энэхүү харилцан үйлчилэлийг танин мэдэхээс цааш явах газар үгүй. Учир нь түүнээ цааш танин мэдэх зүйл үгүй гэжээ.
Харилцан үйлчлэлийн тухай ойлголтыг төлөвшүүлэх нь асар өргән хүрээтэй, ойлголт учир сургууль, хичээл, багш бүр анхаарах нь чухал. Энэ талаар учир дутагдалтай. Хэрэг дээрээ түүнийг хүчний тухай ойлголтоор сольж, хүчийг бараг биеэ даасан нэг тусгай станц мэтээр үзэж ирсэн. Тэрч байтугай ном сурахад хүч бол хөдөлгөөн өөрчлөгдөхийн шалтгаан гэх буюу нэг л бодит байдал нь нэг удаад, матери ба нөгөө удаад хүч мэтээр илэрнэ гэсэн байдаг нь буруу юм.
Харилцан үйлчлэлийн тухай ойлголтыг хүчний тухай ойлголтоор солихоос сэрэмжлэхийн тулд харилцан үйлчилэлийн тухай ойлголтыг харилцан үйлчилэлийн хэмжээний тухай ойлголтоос ялган салгаж, бие хэлбэрээр түр алдах буюу биеийн хөдөлгөөн өөрчлөгдөхийн шалтгаан нь уг биед бусад биеэс үзүүлж байгаа үйлчлэл юм гэдгийг сурагч оюутнуудад таниулах хэрэгтэй. Хүч бол биесийн харилцан үйлчилэлийг илэрхийлэх тоон хэмжигдэхүүнүүдийн зөвхөн нэг нь бөгөөд хурдатгал ба бие хэлбэрээр түр алдах явдлаар тодорхойлогдох механик харилцан үйлчилэлийн хэмжээг үзүүлэх хэмжигдхүүн юм.
Хүч бол нэг биеэс нөгөө биед өгч буй хөдөлгөөний тоо хэмжээнээс хугацаагаар авсан уламжлалаар тодорхойлогдоно. Биеүдийн харилцан үйлчилэл нь тооны хувьд зөвхөн хүчээр тодорхойлогдоод зогсохгүй мөн энерги , ажил, импульс зэрэг бусад физик хэмжигдэхүүнүүдээр тодорхойлогдоно. Ж нь хүчний тухай ойлголтыг дулааны, химийн үзэгдэл, эгэл бөөмсийн илэрхийлэхэд хэрэглэх боломжгүй байхад энергийн тухай ойлголт нь аливаа хязгаарлалгүйгээр хэрэглэгдэнэ. Ийнхүү хүч бол зөвхөн механик харилцан үйлчилэлийн тоон тодорхойлогч бөгөөд тооллын инерциал системд нэгэн утгатай байгаа гэдгийг ойлгуулах нь чухал.