НЭРТ ФИЗИКЧИД


Дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хамгийн их нөлөө үзүүлсэн суут эрдэмтэн Исаак Ньютон Английн Вулсторп хотод 1642 онд эцгийнхээ нас барсны дараа мэндэлжээ. Дунд сургуульд таруухан дүнтэй суралцаж байсан боловч механикт сэтгэлээ өгсөн байлаа. Эх нь хүүгээ хөдөө ажиллуулахаар сургуулиас гаргасан боловч түүний гоц авъяас чадвартайг мэдмэгц 18 нас хүрэхэд нь Кембрижийн их сургуульд элсүүлжээ. Их сургуульд суралцаж байхдаа И.Ньютон математик, байгалийн шинжлэлийн салбар дахь мэдэгдэж байгаа бүх зүйлийг судалж хажуугаар нь бие даан шинжилгээ судалгаа хийж байв. Дэлхийн шинжлэх ухаанд эргэлт болсон онолуудынхаа үндсийг 21-27 настайдаа гаргажээ.

ХҮII зууны дунд үе шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийн зурвас үе байлаа. Гарвей цусны эргэлтийн тухай, Кеплер нарыг тойрч гаригууд эргэлддэг тухай нээлтүүдээ хийж мөн зууны эхэнд Галилей телескоп нээсэн нь одон орны судлалд шинэ үе шат болж английн гүн ухаантан Ф.Бэкон, францийн гүн ухаантан Р.Декарт европийн эрдэмтдэд хандаж Аристотелийг сохроор бишрэн шүтэхээ больж өөрсдөө туршилт хийхийг уриалж байлаа. Коперник, Галилей нар эртний эрдэмтдийн зарим алдаатай онол таамаглалыг өөрчилж дэлхий ертөнцийн хегжлийн зарчмуудыг зөвөөр ойлгоход дорвитой хувь нэмэр оруулсан ч тархай бутархай баримтуудыг нэгтгэж шинжлэх ухааны таамаглалыг хийж болох гол зарчмууд тодорхойлогдоогүй байлаа.

Ньютон голлох онолуудаа 1669 онд гэхэд боловсруулж дууссан байсан боловч бүтээл туурвилаа хэвлүүлэх гэж яарахгүй байлаа. Олон нийтэд анх танилцуулсан эхний ажил нь гэрлийн мөн чанарын тухай нээлт нь байлаа. Хэд хэдэн туршилт хийсний дараа ердийн цагаан гэрэл нь солонгын бүх өнгүүдийн нийлмэл болохыг тодорхойлж тэрчилэн гэрэл хугарч ойдог тухай хуулиудыг гаргажээ. Дээрх хуулиудыг нээсний үндсэн дээр 1668 онд өнөө үед ч одон орны оргилуудад хэрэглэж байгаа анхны ойдог телескопийг бүтээв. Ньютон энэ тухай 29 настай байхдаа Британийн хатан хааны Шинжлэх ухааны нийгэмлэгийн хуралдаан дээр анх мэдээлжээ.

Гэрлийн онол төдийгүй математик, механикийн салбаруудад гол нээлтүүдээ хийсэн билээ. 23-24 настай байхдаа интеграл тооны тухай нээлтээрээ орчин үеийн математикийн шинжлэх ухааны хөпклийн суурийг тавиад зогсоогүй орчин үеийн шинжлэх ухааны ихэнх ололтуудыг бий болгоход чухал ач холбогдол бүхий аргыг боловсруулсан билээ. Түүний шинжлэх ухааны нээлтүүдийн дийлэнх нь механикийн салбартай холбоотой юм. Биетүүдийн гаднын хүчний нөлөөнд автагддаггүй хөдөлгөөний анхны хуулийг Галилей нээсэн. Практик дээр бол бүх биет гаднын ямар нэгэн хүчинд захирагддаг нь ойлгомжтой байлаа. Тодорхой нөхцөл байдалд биетүүдийн хөдөлгөөний тухай асуудал бол механикийн маш чухал асуудал билээ.

Чухамхүү энэ асуудлыг Ньютон шийдвэрлэж механикийн алдарт хоёрдугаар хуулийг нээсэн нь сонгодог физикийн хуулиудын суурь үндэс болсон юм. Хүчийг биеийн жинд хуваасантай хурдатгал нь тэнцэнэ гэсэн энэхүү хоёрдугаар хуулийг математикийн F=ma2 томъёогоор илэрхийлнэ. Тэрчилэн аливаа хөдөлгөөн бүр нь эсрэг хөдөлгөөнийг бий болгодог гэсэн алдарт гуравдугаар хууль, мөн дэлхийн татах хүчний тухай цуутай хуулийг мөн нээсэн мөнхийн гавьяатай эрдэмтэн билээ. Чухамхүү дээр дурдсан нэгэн цогц агуулгатай дөрвөн хуулийг хэрэглэж дүүжингийн савлах хөдөлгөөнөөс Нарыг тойрч байгаа гаригуудын хөдөлгөөн хүртэлх бүх механик хөдөлгөөнийг судлах бүрэн бололцоо бий болсон юм.

Ньютон дээр дурдсан хуулиудийг нээгээд зогсоогүй математик арга хэрэглэж эдгээр хуулиудыг ашиглан цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж болохыг үйл ажиллагаараа харуулсан хүн билээ. 1687 онд механикийн болон газрын татах хүчний тухай хуулиудаа томъёолсон "Байгалийн гүн ухааны математик эхлэл" нэртэй алдарт номоо хзвлүүлсэн. Энэ ном бол хүний оюун ухааны гайхамшигт бүтээл гэж францийн алдарт эрдэмтэн Лаплас үнэлжээ. Ньютон нь эдгээр хуулиудын туслалцаатайгаар одон орны шинжлэх ухааны зарчмын асуудал болох Нарыг тойрч эргэлдэж байгаа гаригуудын хөдөлгөөнийг яг таг бодитойгоор урьдчилан тооцоолж болохыг амьдрал дээр нотолж чадсан юм. Тийм ч учраас түүнийг суут их одон оронч гэж бас нэрлэдэг юм.

Исаак Ньютон нь термодинамик болон дуулдахуйн онолд ихээхэн хувь нэмэр оруулж энергийн тоо хадгалагдах чухал зарчмыг тодорхойлж алдарт биномын теоромоо томъёолсон юм. 1712 онд нас барсан ба Англи улсын алдартнуудыг оршуулдаг Вестминстерийн оршуулгын газарт хөшөөгөө босгуулсан анхны эрдэмтэн болсон ажээ.